Home » 2015 » March » 1 » ДЕРРИК РӨҮЗИЙН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2:03 PM
ДЕРРИК РӨҮЗИЙН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

 

Чикаго Буллзын гол тоглогч Деррик Рөүз баруун өвдгөний мэс ажилбарт орохоор болсон билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө хагалгааг хийлгэж амжилттай болсон байна. 

Мөн түүнийг 4-6 долоо хоногийн дараа талбайдаа эргэж ирэх боломжтой гэж Буллс баг нь албан ёсоор зарлалаа. Өмнө нь энэ улиралд эргэж ирэхгүй байж магадгүй гэж байсан бол өвдөгний зөөлөн эдээ авахуулснаар энэ улиралд дахин иргэж ирэх боломжтой болсон байна. Түүнийг өнгөрсөн жил өвдөгний хагалгаа хийлгэсний дараа эмч нь дахиад сэмэрч магадгүй гэж хэлж байжээ. Одоо харин дахиж сэмэрсэн зөөлөн эдийг холбож янзлахын оронд зөөлөн эдээ авахуулчихсан байна.

Тэрбээр 2012 онд Филадельфи 76 багийн эсрэг тоглож байхдаа нь зүүн өвдгөндөө бэртэл авч байсан бол өнгөрсөн жил ердөө 10 тоглолт оролцож баруун өвдгөө гэмтжээ. 2011 оны НБА-ийн MVP болсон Рөүз энэ улиралд 46 тоглолтод тоглосноос 18,4 оноо, 3,1 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод гүйцэтгэж байжээ.

 

Category: Спорт | Views: 96 | Added by: Rampage | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar

Log In

Search

Calendar

«  March 2015  »
Su Mo Tu We Th Fr Sa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Entries archive

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0

Website builderuCoz

Сайтад тавигдсан мэдээлэл, материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана. © 2025 | Website Builder Templates | Mongolian warez site